Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан иргэд ирэх сараас төлж эхэлнэ


2020-09-23 14:55:13

Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас иргэдэд чиглэсэн эдийн засгийн хэд хэдэн арга хэмжээг авч байгаагийн нэг нь ипотекийн 8 хувийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан явдал юм. Тэгвэл ипотекийн зээл төлөлтөө хойшлуулсан иргэд ирэх аравдугаар сараас эхлэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө урьдын адил төлж эхлэх ажээ.

Одоогийн байдлаар 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46115 зээлдэгч байгаагаас хоёр их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38026 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулаад байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү