Наадмын сорилгыг Т.Баасанхүү начин өнгөллөө


2016-06-26 21:11:24 0 2447

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын түүхт 95 жилийн ойд зориулсан Наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын начин Т.Баасанхүү өнгөллөө. Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэв. Их шөвөгт гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Сугаржаргал нар шалгарлаа.


Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Цацабшир, Д.Батболд, Ж.Амартүвшин, у.ө.и.н Ц.Цогтжаргал, Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд барилдсан юм. Бөхчүүд нутаг нута, дэвжээ, хороогоороо наадмын бэлтгэлд гарчихсан ид бужигнаж буй цаг ч гэлээ наадмын өмнө болдог сүүлийн барилдаандаа зодоглож бэлтгэлээ харах, бусдын бэлтгэлийг аждаг уламжлалтай.  Сорилгодсайн барилдсан бөх наадмаар сайн үздэг гэх нь ч бий.


Гурвын даваанд улсын цолтнууд ерөнхийдөө шилмэл аймгийн цолтнуудыг амалж барилдаж байна лээ. Ихэнх нь наадмаар таарч магадгүй гэж тооцсон бөхчүүдээ авав бололтой. Жишээ нь заан Батмөнх аймгийн арслан Бат-Өлзийг, Соронзонболд заан аймгийн арслан Хөхчирэнгэрийг, Пүрэвдагва Чимэдванданг, Даш Бадарчийг гэх мэтчилэн.... Соронзонболд Хөхчирэнгэрийг дагуулж хөмрөх гээд өөрөө даруулчихсан бол Даш Бадарчийг түрэд хөөхөд нь мөн хөмрөх гэж даруулаад гараа гэмтээчих шиг болсон.

Гарьд Бат-Эрдэнэ аймгийн харцага Отгонбаатарыг гуд татаад, Говь-Сүмбэрийн арслан Пүрэвсүрэн начин Батчулууныг мушгиад Баасанхүү начин а.а Ванданцэрэнг хутгаад, а.х.а Мөнгөнбаатар а.з Ч.Эрдэнэсайханыг хөмрөхөд нь тогтож үлдэнгүүтээ өөрөө хөмрөөд хаячихна лээ. Аргагүй л сурсан мэх, даацтай мэх  гэж энэ  юм даа.


Дөрвийн даваанд гарьд Бат-Эрдэнэ аймгийн арслан Хөхчирэнгэрийг хонгодож цацаад, Сугаржаргал начин Мөнгөнбаатар хурцыг мордоод, Баасанхүү начин Цэрэнтогтох начинг хөлд нь орж дэрлээд, а.а Пүрэвсүрэн заан Батмөнхийг давхар шуудагнаас шахаад татахад нь дагаж мордоод, Мөнхбаатар арслан а.а Сайханжаргалыг халз хутгаад тус тус давлаа. Харин Нямсүрэн начин Эрдэнэхүү арсланд хий хутгаад мушгиулчихсан бол а.а Бадарч Цацабшир харцагыг тэвэрсэн барьцыг тавиулах гэж үзээд боломгүйд хөмрөх гээд бас даруулчихна лээ.
Мөнхбаатар арслан тавын даваанд Сугаржаргал начинг амлан барилдаж, барьц сонгуулах гэж байснаа гэнэт болиод шууд тахим буулгачихна лээ. Харин Сугаржаргал начин дараагийн даваанд Баасанхүү начинтай тунаж барилдаж байгаад мөн л элэг бүсээ тайлж тахим өгчихөв....


Баасанхүү Цацабширыг хонгодож хөөгөөд, Эрдэнэхүү Жаргалбаярыг шуудагнаас түрээд, Бат-Эрдэнэ Пүрэвсүрэнг сугадаад хөөхөд нь дагуулж гуядаад давлаа. Гарьд их шөвөгт Эрдэнэхүү хурцын суганд нь сэжиж эргэх гээд даруулчихав бололтой.

С.Бадам

 

2016.06.26

Гурвын даваа

1.    Х.Мөнхбаатар у.а –Д.Төрболд а.н.н

2.    Ж.Бат-Эрдэнэ у.г–А.Отгонбаатар а.х

3.    Б.Батмөнх у.з –Б.Бат-Өлзий а.а

4.    Б.Соронзонболд у.з –Ч.Хөхчирэнгэр а.а

5.    А.Цацабшир у.х–Ш.Мөнх-Од а.з

6.    Р.Пүрэвдагва у.ө.и.н–Б.Чимэдвандан а.а

7.    Л.Нямсүрэн у.н–Б.Амар-Амгалан а.х

8.    Ц.Одбаяр у.н –Т.Сайханжаргал а.а

9.    Б.Сугаржаргал у.н–Л.Батзориг ц.а

10.Л.Цэрэнтогтох у.н–Ё.Эрдэнэжаргал а.х.а

11.Т.Баасанхүү у.н–Э.Ванданцэрэн а.а

12.Ч.Батчулуун у.н –Т.Пүрэвсүрэн а.а

13.Э.Даш у.н –М.Бадарч а.а

14.Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ч.Эрдэнэсайхан а.з

15.Б.Эрдэнэхүү а.х.а–Ж.Алтаншагай а.а

16.Н.Жаргалбаяр а.х.а–Н.Эрдэнэчулуун а.а

Дөрвийн даваа

1.    Х.Мөнхбаатар у.а –Т.Сайханжаргал а.а

2.    Ж.Бат-Эрдэнэ у.г–Ч.Хөхчирэнгэр а.а

3.    Б.Батмөнх у.з –Т.Пүрэвсүрэн а.а

4.    А.Цацабшир у.х –М.Бадарч а.а

5.    Р.Пүрэвдагва у.ө.и.н –Н.Жаргалбаяр а.х.а

6.    Л.Нямсүрэн у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

7.    Б.Сугаржаргал у.н–Ш.Мөнгөнбаатар а.х.а

8.    Л.Цэрэнтогтох у.н –Т.Баасанхүү у.н

Тавын даваа

1.    Х.Мөнхбаатар у.а –Б.Сугаржаргал у.н

2.    Ж.Бат-Эрдэнэ у.г–Т.Пүрэвсүрэн а.а

3.    А.Цацабшир у.х –Т.Баасанхүү у.н

4.    Б.Эрдэнэхүү а.х.а–Н.Жаргалбаяр а.х.а

Зургаагийн даваа

1.    Ж.Бат-Эрдэнэ у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

2.    Б.Сугаржаргал у.н –Т.Баасанхүү у.н

Долоогийн даваа

1.    Т.Баасанхүү у.н–Б.Эрдэнэхүү а.х.а

  /түрүүлсэн/            /үзүүрлэсэн/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү