Криштиану Роналду корона вирусын халдвар авчээ


2020-10-14 10:45:43

Португалийн хөлбөмбөгийн холбооноос мягмар гарагт хөлбөмбөгийн од, дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг Криштиану Роналдо коронавирустай болох нь батлагдсан талаар мэдээллээ.

35 настай Роналду өөрийгөө багийн андуудаасаа тусгаарлаж байгаа бөгөөд дахин шинжилгээгээр түүнээс өөр тамирчдаас илрээгүй байна. 

Түүний харьяалагддаг холбооноос Роналдуг "Шинж тэмдэг илрээгүй, тусгаарлагдсан байдалтай сайн ажиллаж байгаа" гэж мэдэгджээ.

Италийн "Ювентус" клуб болон Португалийн шигшээ багийн довтлогч Роналду өнгөрсөн долоо хоногт Испанийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, ням гарагт "Үндэстнүүдийн лиг"-т Францын багтай тоглосон байна.

Бусад хоёр багийн аль нь ч эерэг тохиолдлын талаар мэдээллээгүй байна. Гэвч Роналду лхагва гарагт Португалийн УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн Шведтэй хийх тоглолтыг өнжих болоод байна. Одоогоор тухайн Тоглолтыг хойшлуулаагүй байгаа билээ. 

Эх сурвалж: www.npr.org

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү