Монголын Хоккейн домог олимпийн одонгоор шагнуулав


2020-10-22 16:47:32

Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга Э.Бадар-Ууган хоккейн ахмад тамирчин, ОУХМ А.Баатарыг "Олимпийн алдар" одонгоор шагнав. Өдгөө 68 настай "Капитан" хэмээн алдаршсан Аюурзаны Баатар нь 1970 оноос хоккейн спортоор хичээллэжээ. Тэрбээр УАШТ-д тав, лигт долоон удаа тус тус түрүүлэн, шилдэг тамирчнаар 18 удаа шалгарсан байна.

Тэрбээр Монголын ахмад хоккейчдын салбар холбоог тэргүүлдэг бөгөөд "Иннсбрук-2020" Дэлхийн ахмад мастеруудын өвлийн наадамд оролцсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү