"Хуур магнай эгшиг" уртын дууны цэнгүүн болно


2016-05-30 18:17:35

 

“Улаанбаатар” чуулгын уртын дуучин, МУСТА Б.Батболд хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас шалгаруулдаг “Мөнгөн мод” цомын эзнээр тодорсон билээ. Тэрээр “Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч” номинацид шалгарсан юм.

Монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнасан байна. Тэрээр 2013 оноос хойш уртын дууны сургалтыг хавар, намрын улиралд тогтмол хичээллүүлж эхэлсэн бөгөөд уртын дууны “Өнө” чуулгыг байгуулж шавь нарын хамт уртын дууны цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Тиймээс энэ удаагийн хаврын сургалтын төгсгөлд шавь нарын хамтаар "ХУУР МАГНАЙ ЭГШИГ" уртын дууны цэнгүүнийг зохион байгуулахаар болсон байна. Тоглолт зургадугаар сарын 3-ны 19.00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа болох бөгөөд “Их Монгол хамтлаг”, “Улаанбаатар” чуулгын бүжигчид оролцох аж.

Б.ГЭРЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү