Наадмын тасалбарыг ирэх сарын 6-наас худалдана


2016-06-26 12:42:04 0 985

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлтийн тасалбарыг ирэх сарын 6-наас 16-24 мянган төгрөгөөр худалдах аж. 

Тодруулбал дотоодын иргэдэд зориулсан наадмын нээлтийн тасалбар суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг, жуулчдад зориулсан нь 25 ам.доллар байх юм. Тасалбарыг Бөхийн өргөө, СТӨ кассаар худалдах бөгөөд онлайнаар худалдаалах эсэх нь тодорхойгүй байна.

Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл найруулж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү