“The Hu” хамтлагийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа


2019-07-10 14:36:37

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Засгийн газраас өнөөдөр /2019.07.10/ “The Hu” хамтлагийг хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

“Хүннү” рок хэмээх цоо шинэ урсгалаар Монгол төдийгүй дэлхийг шуугиулж буй “The Hu” хамтлаг Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, эх орондоо долдугаар сарын 8-нд ирсэн билээ.

Тэд Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн билээ. Хамтлагийн тухай Европын орнуудын мэдээллийн сайтууд онцолж, тэдний бүтээлийг дэлхийн сая сая сонсогчдод хүргэсэн гэдгээ дуулгасан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү