Сүхбаатрын талбайд Дорноговь аймгийн 1000 бүжигчид бүжиглэнэ


2019-10-04 19:50:09

"Дорноговийн соёлын өдрүүд-2019" соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд болно. Тус аймаг анх 1979 онд орон нутгаа сурталчлах соёлын өдрүүдээ нийслэл хотод зохион байгуулж байсан юм. Өдгөө 40 жилийн дараа энэ арга хэмжээ болох нь.

Соёлын  өдрүүдэд аймгийн 14 сумаас нийтдээ 1300 гаруй уран бүтээлч оролцох гэнэ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд:
2019.10.11-ний 18:00, 21:00 цагуудад Улсын драмын эрдмийн театрт “Лир ван” жүжиг тоглоно.
2019.10.12-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнд тоглох “Цадиг оршсон аялгуу” хүндэтгэлийн тоглолт болно.
2019.10.13-ны 13:00, 15:00 цагуудад Монголын хүүхдийн ордонд “Панда дуулж чадах уу” зохиомжит хүүхдийн концерт тоглоно.
Мөн Сүхбаатрын талбайд Дорноговь аймгийн 1000 бүжигчид бүжиглэнэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү