"Halloween"-ний баяр тэмдэглэхийг хориглосон шийдвэр мөрдөгдөж байгаа


2020-10-28 09:44:56

"Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн байдаг.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 28 ны А/689 тоот тушаалаар дээрх баярыг тэмдэглэхгүй байх үүргийг бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад өгсөн. Тушаалыг мөрдөж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санууллаа. 

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4, 5 дугаар зүйлд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр"-ийн нэр, сар өдрийг хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү