Нийслэлийн соёл урлагийн газрын хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш 600 саяыг завшжээ

Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарыг цагдан хориод байна.
Тэднийг МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ.
Э.Цэнд-Аюуш нь 2019-2020 онд Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.
МҮОНРТ-ийн 500 орчим сая төгрөгийн төсвөөр хийсэн түүхэн баримтад кино контентыг Нийслэлийн Соёл урлагын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш нь нэр бүхий 3 хүнтэй үгсэн 2020 оны аравдугаар сард Нийслэлийн соёл урлагын газраас зарласан "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргалал" тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарсан байна.
Улмаар Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нар тухайн тендерт МҮОНРТ-ийн бэлтгэсэн контейнтийг 600 орчим сая төгрөгөөр өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татагдсан нь энэ аж.
Сэтгэгдэл бичих: