Улаанбаатар хотын цаг агаарын 3 хоногийн урьдчилсан мэдээ


2016-06-26 11:23:18 0 2972

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр  баруун ба говийн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр  бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 06 дугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

       Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун ба говийн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говь талын бүс нутгаар нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү