Улаанбаатар хотын цаг агаарын 3 хоногийн урьдчилсан мэдээ


2016-06-27 09:22:48 0 3172

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 06 дугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 градус, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр сэрүүсч 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү