Яг одоо шинжилгээнд..


2018-11-30 13:39:32

Монгол Улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байна гэсэн судалгаа гарчээ.  Энэ талаарх мэдээллийг  өнөөдөр ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн юм. Хэвлэлийн хуралд ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчСергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны НЭМГ-ыг ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар оролцов. 

Харин энэ онд 653хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4 хувийг илрүүлсэн гэв. Иймд Та халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой аж. 

“Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..” гэсэн уриатай арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг угтах юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү