Онц байдал зарлах уу


2018-12-12 14:54:48

Өнгөрсөн долоо хоногийн хяналт шинжилгээгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь том ширхэгт тоосонцор РМ10, жижиг ширхэгт тоосонцор РМ2.5 агууламж 16-27 хувь их, 24 цагийн дундаж агууламж нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” зэрэг нөхцөлд Улсын Их Хурал “Онц байдал” зарлана гэж заажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг илгээгээд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү