"Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ


2020-09-28 11:57:09

“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийг АТГ-аас цагдан хориод  байгаа билээ. Түүнийг Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан асуудлаар хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Тодруулбал, түүний хамаарал бүхий “Монгол драй милк” компани Хөгжлийн банкнаас Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан ч барьцаанд тавьсан хөрөнгө нь зээлийнхээ 10 хувьд ч хүрээгүй аж. 

Гэвч шалгагдаж байх хугацаандаа хил даван сураггүй болж, АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандан, саатуулж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон юм. Тэгвэл Х.Бат-Эрдэнийг 30 хоног цагдан хорих хугацаа энэ сарын 10-нд дууссан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин 30 хоног цагдан хорих захирамж гаргасан байна.

Х.Бат-Эрдэнийг өмгөөлөгч шүүгчийн энэхүү захирамжийг эсэргүүцэн, тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Уг гомдлыг хэлэлцээд өнгөрөгч долоо хоногт түүнийг батлан даалтад гаргажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү