Сонгуулийн ирц 15.2 хувьтай байна


2020-10-15 12:57:06

Сонгуулийн ерөнхий хорооноос Орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээллийг танилцууллаа. 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 15.2 хувьтай байжээ. 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа 2148 хэсэг дээр явагдаж байгаа аж. 

Ирцийн мэдээллийг нарийвчлан харуулбал, 

 

Аймаг, дүүргийн нэр 11:00 цагийн байдлаарх ирцийн хувь
1 Архангай 16.5
2 Баян-Өлгий 13.1
3 Баянхонгор 15.3
4 Булган 17.7
5 Говь-Алтай 21.9
6 Говьсүмбэр 15.6
7 Дундговь 18.1
8 Дорнод 18.6
9 Дорноговь 18.1
10 Завхан 3.3
11 Өвөрхангай 19.1
12 Өмнөговь 20.9
13 Сүхбаатар 25
14 Сэлэнгэ 12.7
15 Төв аймаг 17.8
16 Увс 22.7
17 Ховд 18.9
18 Хөвсгөл 21.5
19 Хэнтий 20.3
20 Дархан-Уул 10.7
21 Орхон 16
22 Багануур 16.9
23 Баганхангай 24.5
24 Баянгол 14.8
25 Налайх 16.4
26 Чингэлтэй 10.3
27 Хан-Уул 13
28 Сонгинохайрхан 14
29 Баянзүрх 13.2
30 Сүхбаатар 14.9

Аймгуудын хэмжээнд ирц 16.4 хувь, харин нийслэлийн хэмжээнд 13.7 хувийн ирцтэй байна. 2020 оны Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц улсын хэмжээнд 11:00 цагийн байдлын 15.2%-ийн ирцтэй байна. Өмнөх буюу 2016 оны сонгуулийн ирц 11:00 цагийн байдлаар 16.8 хувьтай байгааг танилцууллаа. 

Харин Завхан аймгаас бусад аймагт хүндрэлтэй байдал үүсээгүй байна. Завхан аймгийн хувьд ирцээ 15:00 цагаас өмнө хэсгийн хороод ирцийн мэдээгээ нэгтгэн ирүүлнэ хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Цаг агаарын байдлаас шалтгаалаад сүлжээ нь доголдсон бөгөөд одоогоор аваад буй ирцийн мэдээллээр Завхан аймгийн нийт сонгогчдын 3.3 хувь нь санал өгчээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү