Амарбат: Цогцэций суманд МАН-аас нэр дэвшигчид хуулийн байгууллагад шалгагдаагүй


2020-10-15 19:24:17

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Атармаа, Нийслэлийн сонгуулийн штабын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Амарбат нар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль эрх зүйн ажлын хэсэг дээр олон тооны зөрчлийн талаарх мэдээлэл ирсэн. Энэ мэдээллүүдийг тухай бүрт нь цагдаа, тагнуул болон бусад холбогдох байгууллагуудад шилжүүлж ажиллаж байна.

Сонгуулийн санал хураалт цагийн дараа дуусах гэж байна. Энэ мөчид ч гэсэн өрсөлдөгч намуудын зүгээс бэлэн мөнгө тараах, сонгогчдын саналыг худалдан авах, тэднийг зөөх, зөөвөрлөх, аливаа амлалт өгөх, ирээдүйд эдийн засгийн болон бусад үр ашиг бий болгоно гэж амлах замаар саналыг худалдаж авах үйл ажиллагаанууд хийж байна.Баримттай, баримтгүй олон зөрчлүүд байна.

Эдгээрээс тодорхой дүрс, дуу бүхий бичлэгээр, цагдаагийн байгууллагын дуудлагаар баримтуулсан зөрчил олон байна. Мөн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс хойш эрх баригч намын нэр хүндийг унагах, харлуулах, сонгуулийг будлиантуулж байна, луйвардах нь гэх мэтчилэн мэдээлэл цацаж эхэлсэн.

Хэрэв сонгуулоийн дүн өөрсдөд нь ашигтай биш хэлбэрээр гарвал дараагийн удаа олон нийтийг турхирах үйл ажиллагааны хөрс суурь бэлдэх хандлага ажиглагдсан.

Тухайлбал, өнөөдөр Өмнөговь аймагт бие даан нэр дэвшиж байсан нэр дэвшигчийн амь насанд сонгнуулийнх нь сурталчилгаанд ажиллаж байсан иргэн халдсан мэдээлэл бий. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улстөржүүлэх, ашиг хонжоо хайх сэдэв биш. Бодит нөхцөл байдал өөр байсаар байтал тухайн иргэнийг хороосон хүнийг МАН-аас нэр дэвшигч мэтээр илтэд бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг зарим хэвлэл  мэдээллийн байгууллагаар цацсанд харамсалтай байна.

Одоогоор Өмнөговь аймгийнэ Цогцэций суманд МАН-аас нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар хууль хяналтын байгууллагад шалгагдсан асуудал байхгүй. Сонгуулийн дүнгээ хүлээж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нийслэлийн дүүргүүдэд ноцтой зөрчлүүд гарсан. Үүнийг баримтаар нотлоод цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тухайлбал,

Баянгол дүүрэгт өнгөрсөн 5 хоногийн хугацаанд 4 хоног амралтад үнэгүй амрах эрхийн бичиг их хэмжээгээр тараасан. Энэ эрхийн бичиг нь 280.000 төгрөгийн үнэ бүхий 4 хоног сувилалд амрах байсан. Их тамир гэж амралтын газарт амраах эрх байгаа. Энэхүү амралтын газрын эзэн нь С.Эрдэнэ болоод түүний хамаарал бүхий этгээдийн өмчлөлийн газар. Энэ нь сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Энэ талаар холбогдох байгууллагад гомдол гаргасан. Эрхийн бичгийг авсан шударга иргэд хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан байсан.

Мөн тус дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр дээр хэсгийн ахлагч нар нь мөнгө тарааж байсан үйл явдал болсон. Үүнийг МАН-ын тухайн дүүргийн хорооны холбогдох албан тушаалтнууд бичиг баримт, бичлэгээр баталгаажуулан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Сонгуулийн сурталчилгаа дууссан. Гэтэл Баянгол дүүргээс НИХ-д АН-аас нэр дэвшиж байгаа Бямбадорж, Нямсүрэн нар сонгуулийн байрны гадна иргэдтэй уулзаж, сурталчилгаагаа үргэлжүүлсэн зөрчил гаргасан. Энэ нь бичлэг баримтаар тогтоогдсон. 

Түүнчлэн тус дүүрэгт иргэдийг автомашинаар зөөвөрлөж байгаа олон зөрчил гарсан. Тодруулбал, тодорхой дугаартай автомашинаар иргэдийг удаа дараа зөөвөрлөж байгааг нь баримтжуулж цагдаагийн байгууллагад өгсөн.

Тухайн дүүргийн АН-ын нэр дэвшигчийг төлөөлж байгаа ажиглагч нар WIFI цацагчтай 180 градус эргэдэг камерийг биедээ байрлуулж, санал авах байранд ажиглалтаа хийхийг оролдсон. Хэд хэдэн санал авах байруудад илрээд шалгагдаж байна.

Чингэлтэй дүүрэгт энэ сарын 13-14-нлд шилжих шөнө тус дүүргийн Иргэдийнэ хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт  АН-аас нэр дэвшигчдийн ухуулагч нар иргэнд сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийн хамт бэлэн мөнгө өгсөн үйлдлийг газар дээр нь баримтжуулж, хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Мөн ухуулагч нар бэлэн мөнгө тараах үйлдлийн явцад ухуулагч нарын эд зүйлс дотор олон хүнд бэлэн мөнгө өгсөн талаар мэдээлэл бичсэн дэвтэр гарч ирсэн.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны байр бол төрийн захиргааны байгууллага. Энэ хорооны байранд хэсгийн хороо байрлаж байгаа. Санал авах байр байрлаж байгаа энэ газар тус хорооны Засаг дарга бөгөөд нэр дэвшигч Өлзий-Оршихын хамаарал бүхий этгээдүүд ахмадын баяр нэрээр их хэмжээний сүү, цагаан идээ, эд зүйлийг тарааж байгааг үйлдэл дээр нь баримтжуулж, цагдаагийн байгууллагад өгсөн.

Баянзүрх, Баянгол дүүрэгт АН Засгийн эрхийг хэрэгжүүлж байгаа. Энэ дүүргүүдэд цэргийн насны залуучуудад цэргийн зарлан өгч, араас нь цэрэг татлагаас чөлөөлнө гэж амласан байсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн дээрээс нь 20.000 төгрөг өгсөн асуудал бий.

Баянзүрх дүүргийн 5 хорооны нийгмийн ажилтан өөрийнхөө автомашин дотроо сонгогчдын нэрсийн жагсаалтыг хувилаад хэвлээд авч явж байсан. Энэ нь сонгуулийн хуулиар хориотой. Мөн нэрсийг нь харж байгаад мөнгө, эд зүйл тараасан зөрчил гарсан. Цагдаа ирэхэд тэр хүн машин дотроо 4 цагийн турш хаалгаа онгойлгож өгөөгүй. Прокурорын зөвшөөрлөөр машиныг нээсэн хэрэг гарсан. 

Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа М.Тулга 50 гаруй сая төгрөгийг иргэдэд 100.000-аар нь тарааж байгаад баригдсан" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү