У.Хүрэлсүхийн хүргэн НИТХ-д сонгогдлоо


2020-10-16 09:01:47

Орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар,  АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, Б.Пүрэвдагва, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн Л.Болдын дүүгийн хүү Б.Билэгт нар өрсөлдсөн. 

Тэднээс нэг нь л НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож чадсан бөгөөд тэр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва байв. Тэрбээр Нийслэлийн ИТХ-ын 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс 9.141 сонгогчийн санал авч, нийслэлийн 45 суудлын нэгийг эзэгнэв.

Харин дээрх бусад нэр дэвшигчийн хувьд сонгогдож чадсангүй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү