Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хуралдаан болно


2020-10-28 10:29:44

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд өнгөрөгч долдугаар сарын 22-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү