Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав


2020-10-28 12:52:42

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын Онцгой Комиссын саналыг хэлэлцэн дэмжлээ.

2020.10.27-ны байдлаар улсын хэмжээнд 340 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 28 хүн эмчлүүлж байна. 8 хүний биеийн байдал хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаны хүмүүс танилцуулав.

ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр 13 дахь удаа эрсдлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл "Өндөр" гэж гарчээ.

Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19,611, газраар 6581, нийт 26,192 иргэнийг авчраад байна. Эдгээрийн 12,465 нь эрэгтэй, 13,727 нь эмэгтэй юм. Ирэх сард Сөүл хот руу зургаа, Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ авчрах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү