Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2023.05.16/ мэдээлэл хийлээ.
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд явганаар, унадаг дугуйтай гэрийнхээ ойр орчимд харгалзах хүнгүйгээр тоглох нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болж байгааг хурлын эхэнд анхааруулав.
Өнгөрсөн 2022 онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь нас хохирсон. Үүний 51 нь орон нутгийн зам дээр зорчигч хэлбэрээр зорчиж явсан бол 5 нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байжээ. Мөн 810 хүүхэд гэмтэж, тэдний 34 нь унадаг дугуйтай явж байсан. Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас 7 хүүхдийн амь нас хохирч, 196 хүүхэд гэмтэж бэртжээ. Өнгөрсөн онд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбогдсон 768 осол бүртгэгдсэнээс орон нутагт 17 тохиолдол байна.
Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 252 нийтийн тээвэр осолдож, орон нутагт гурван тохиолдол бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл бичих: