Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа


2019-07-18 11:58:17

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчлал хийв. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Ли Чэн Гантай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Нэмэлт санхүүжилтийн гэрээ хийгдсэнээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг эмчилгээ, нөхөн сэргээлтийн зориулалттай 170 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангаж, орц гарц, гүүрэн гарц, зам, ногоон байгууламж зэрэгийг буцалтгүй тусламжаар барьж байгуулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү