Сургуулийн орчинд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тодорхойллоо


2019-11-04 11:37:46

НОБГ-ын харьяа Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай сургуульд “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа”-г хийлээ.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд сургуулийн удирдах бүрэлдэхүүн, багш, ажилчид, сурагчдын төлөөллүүдийг хамруулан, сургуулийн орчинд тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөгөөг боловсруулсан юм.

 Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчны эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Аюулгүй сургууль” болох үндэслэл болох юм гэж НОБГ-ын харьяа Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү