Сургуулийн гүний худгаас нян илэрчээ


2019-11-07 09:19:55

МХЕГ-ын даргын баталсан 01/33 тоот Ундны усны чанар аюулгүй байдалд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийх удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн XIV хороонд байрлах Сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүний худгийн хангамжийн системийн усанд шинжилгээ хийжээ.

Шинжилгээгээр гэдэсний бүлгийн нян илэрсэн, бичил биетний ерөнхий тоо стандартад заасан хэмжээнээс 2,1 дахин их гарсан тул Зөрчлийн хэрэг нээн ХУД-ын Прокурорын тогтоолоор хэсгийн усан хангамжийн үйл ажиллагааг зогсоолоо. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү