ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ АЯН ЭХЭЛЛЭЭ


2020-05-22 13:12:57

 

Залуучуудыг амьдарч буй орчиндоо ногоон байгууламжийг бий болгоход уриалж, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах, мөн тэдгээрийн санал санаачилгыг дэмжиж, үлгэр жишээ айл өрхийг урамшуулах зорилготой “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийг хамарч, Ногоон хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод ургуулсан иргэдийг олон нийтэд сурталчлан урамшуулах зорилгоор Ногоон орчин бүхий өрхийг шалгаруулах сошиал уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцохын тулд:

Иргэн та өөрийн эзэмшлийн талбайдаа тарьж ургуулсан ногоон байгууламжаа харуулсан богино хэмжээний 2 минутын дүрс бичлэгийг #ногоонХОТ хаштаг ашиглан, оршин суугаа дүүрэг болон холбогдох дугаараа бичиж фэйсбүүкт байршуулна.

Хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 31 хүртэл

Холбогдох утас: 77116162-3

ЦЭВЭР АГААРТАЙ НОГООН ХОТЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү