Согтуу эцгийн буруугаас болж 2 хүүхэд автомашины цонхоор шидэгджээ


2020-05-30 11:58:13

Өчигдөр буюу энэ сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Ар гүнтээр Партизан явах замд  "Subaru Imprezza" маркын автомашины жолооч Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ. Жолооч 1.26 хувийн согтолттой байсан аж.

Тэрбээр замын чиглүүлэгч бетоно шон мөргөж, мөргөлтийн улмаас онхолдож хамт зорчиж явсан өөрийнх нь 3 болон 5 настай хүүхдүүд нь автомашины цонхоор шидэгджээ. Ослын улмаас гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биeийн байдал хүнд байна.

Жолооч нарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын болон өөрийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү