Гэртээ орж чадаагүй хоёр хүүхдийг Түр хамгаалах байранд хүргэжээ


2020-12-04 09:27:26

Коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан Баянзүрх дүүргийн IV хорооны 3 дугаар байранд орцны жижүүр хийж байсан иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Түүий хоёр хүүхдийг өнгөрсөн хугацаанд мөн тусгаарлан шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарч, тусгаарлалтын хугацаа дууссан тул гэр рүү нь явуулжээ.

Гэвч тухайн байрны оршин суугчид хүүхдүүдийг гэрт нь оруулахыг эсэргүүцсэн байна. 17 болон 4 настай эгч дүү хоёр ийнхүү гэртээ орж чадалгүй, ойролцоох манаачийн байранд байсныг Баянзүрх дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс түр хамгаалах байранд хүргээд байна.  Хоёр хүүхэд гэрийн тусгаарлалтын хугацаагаа дуустал хүүхэд хамгаалах түр байранд байрлах гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү