О.Сэлэнгэ: Сэлэнгэ аймагт 141 хүүхэд хараа хяналтгүй болсон


2020-12-04 11:33:29

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас цар тахлын үеийн хүүхэд хамгаалал болон халдварыэ тохиолдлоор эмчлэгдэж байгаа иргэдийн ар гэрийнхнийг гадуурхахгүй байхыг анхааруулсан юм. Улмаар энэ талаар Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ мэдээлэл хийв.

Тэрбээр "Өчигдөр Баянзүрх дүүрэгт ээж нь коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаа, 2 хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд гэртээ орж чадахгүй байгаа мэдээлэл ирсэн. Хоёр хүүхдийг тухайн сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчид гэрт нь оруулахгүй байх тухай асуудлыг хөндсөн. Өнөөдөр халдвар авч, эмчлэгдэж байгаа хүүхдүүд болон иргэдийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх асуудлыг Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорохой заасан.

Үүнтэй холбоотой мэдээллийг 108 дугаараар авч байгаа. Дээрх 2 хүүхдийн тохиолдлоос улбаатай хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж байсан бодлого, чиглэл өөрчлөгдөж байна. Түр хамгаалах байрыг шинээр бий болгосон. Энэ хүүхдүүдэд зориулж ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд тухайн 2 хүүхдийг түр хамгаалах байранд авсан.

Хөл хорионы үед хүүхэд хамгааллын нөхцөл байдал мөн бий болж байна. Иймээс Гэр бүл, хрүүхэлд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт мэргэжлийн анги байгуулан ажиллаж байна. Жишээ нь Сэлэнгэ аймагт 141 хүүхэд хараа хяналтгүй болсон. Иймээс түр асран хамгаалагчийг сонгох, хажуу хөршийн хяналтад байлгах, шаардлагатай бол түр хамгаалах байрны үйлчилгээг үзүүлж байна.

108 тусламжийн дугаарт өдөрт 500 гаруй дуудлага ирж байгаа. Үүнээс анхаарал татсан 2 зүйл бий.

Ээж, аав нь хөл хорионд орсноос болж хүүхэд гэртээ ганцаараа байх, хүүхэд эрсдэлтэй нөхцөл үүссэн тухай дуудлага сүүлийн үед нэмэгдсэн. Харин хүүхэд хамгааллын тухай дуудлага багассан.

108 дугаар 24 цагаар үйл ажиллагаа явуулж байгаа. Сэтгэлзүйн зөвлөгөө туслалцааг үзүүлж байгаа. Мөн цахимаар дамжуулан мэдээлэл, зөвлөгөө авч байгаа.

Улсын хэмжээнд 35 түр хамгаалах байр, 250 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Одоогоор 32 түр хамгаалах байранд 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна.

Хүүхэд болон халдвараар өвчилсөн иргэдийн мэдээллийг болгоомжтойгоор мэдээлэл хүргэх, нэр, хаягийг нь олон нийтэд мэдээллэхгүй байхыг хүсье" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү