Зам тээврийн ослоор 64 хүүхэд амиа алджээ


2021-01-07 13:08:48

Тээврийн цагдаагийн албанаас авто замын нөхцөл байдал болон өнгөрсөн онд гарсан зам тээврийн ослын талаарх мэдээллийг өглөө. Хүйтний эрч чангарч, замын гадаргуу цантсан, хальтиргаа гулгаа ихтэй байгааг онцлов. Хальтиргаа гулгаа ихтэй байгаагаас шон мөргөх тохиолдол хэд хэд гарчээ. Тухайлбал, Сонгинохайхан дүүрэгт хурдаа тохируулаагүйгээс гэрлийн шох мөргөж, хүний амь нас хохирсон ноцтой ослын талаар дурьдав. 

 

2020 онд зам тээврийн осол хэргийн улмаас 430 хүний амь хохирчээ. 2019 онд зам тээврийн ослоор 561 хүний амь нас хохирч байсан аж. Өөрөөр хэлбэл, өмнөх онтой харьцуулбал 131 хүнээр буюу 25 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь коронавирустэй холбоотой хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой хэмээн дүгнэсэн байна. Амь хохирогчдын

  • 32 хувь нь явган зорчигч
  • 32 хувь нь жолооч
  • үлдсэн хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэд байсан аж.

Түүнчлэн өнгөрсөн онд нийслэлд зам тээврийн ослын улмаас 111 хүн амь насаа алдсанаас 89 тохиолдол буюу 79 хувь нь явган зорчигч байжээ.

Харин хүүхэд холбогдсон зам тээврийн осол 2020 онд 542 бүртгэгдэж, 64 хүүхэд амь насаараа хохирсон байна. Үүний 23 нь ээж, аав, асран хамгаалагч, ойр тойрныхоо хүмүүсийн буруутай үйлдлээс болж хашаандаа, гудамжиндаа амиа алдсан харамсалтай тохиолдлууд гарсан. Тухайлбал, хөдөлгөөн эхлүүлэхдээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаагүй, ухрахдаа арын хэсгээ шалгаагүйгээс нэг ой найман сартайгаас долоо хүртэлх насны хүүхдүүд амь хохирсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү