Хоногт 3 хүүхдэд хамгааллын шуурхай үйлчилгээ үзүүлжээ


2021-02-17 14:29:23

Хүүхдийн тусламжийн 108 дугаарт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 244 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс

  • Хүүхэд хамгааллын 51
  • Хяналтын 17
  • Хүүхдийн эрхийн зөрчлийн 4
  • Зөвлөгөө хүссэн 7
  • Мэдээлэл хүссэн 110 дуудлага ирсэн байна.

Мөн өдөр Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээг 3 бүртгэгдсэн байна.

Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы өдрүүд үргэлжилж байгаа ч архидан согтуурахтай холбоотой дуудлага мэдээлэл жирийн өдрүүтэй ижил байгаа юм. 

Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдсээр байгаа бөгөөд хоногт 150-200 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Гэр блийн хүчирхийллийн хамгийн том хохирогч нь хүүхэд. Мөн хөл хорионы үеэр хүүхэд аливаа хүчирхийлэлд өртөх нь элбэг. Үүнийг ч дээрх хүүхдийн тусламжийн 108 дугаарт бүртгэгдсэн дуудлага мэдээллээс харж болно.

Хөл хорионы өдрүүдэд хоногт дунджаар 200 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгаа бөгөөд шуурхай үйлчилгээ үзүүлсэн тохиолдол нэмэгдэх болсон байна. Тухайлбал, 2021.02.11-нээс өнөөдрийг хүртэл өдөрт 2-4 хүүхдэд шуурхай үйлчилгээ үзүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү