Орцонд хаягдсан нярайн эцэг, эхийг олжээ


2021-11-23 10:03:45

Орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Хан-Уцул дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан тухай цагдаагийн байгууллагад иргэн мэдэгдсэн байна.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг 6 хоног зохион байгуулж, нярайг хаясан эцэг, эхийн нь олж тогтоожээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Орхигдсон нярайг хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү