Гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэж болзошгүй 1311 хүнд хяналтын бүртгэл нээжээ


2021-11-23 15:46:34

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй айл өрхийг илрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй этгээдүүдэд нэг бүрчлэн тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Хяналтын бүртгэл” хэсэгчилсэн арга хэмжээг сар хугацаатай зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 14 хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 87 иргэнд “Хяналтын бүртгэл” шинээр нээн, мэдээллийн санд оруулж, нийт 267 иргэнд хяналт тавин ажилласан аж. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй 123 өрхийн талаар хорооны “Хамтарсан баг”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбон зуучилж, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм байна.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй 1311 этгээдэд нэг бүрчилсэн хяналтын бүртгэл нээж, хэсгийн байцаагч, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн бусад төрөл мэргэжлийн алба хаагчдыг давхар хяналтаар ажиллуулах үүрэг чиглэлээр ханган ажиллажээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү