Гэртээ хүүхдээ хардаг эцэг, эхийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцна


2022-06-15 14:14:57

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.

Хуралдааны эхэнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах багц арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнгөрсөн  7 хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн төлөөлөлтэй уулзсан.  Эцэг эхийн зүгээс хэд хэдэн санал хэлж, тулгамдаж байгаа асуудлаар шийдвэр гаргаж өгөхийг хүссэн. Үүнд үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа уналт, таталт, тархины саажилттай хүүхдүүдийн эмийг шийдэж өгөхийг хүссэн байсан.

Мөн гэртээ хүүхдээ хардаг, хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг, эхийн эрүүл даатгалын шимтгэл, тэтгэвэрийн шимтгэлийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж, холбогдох шийдвэр гаргахыг салбарын сайдад даалгажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү