Баянгол дүүргийн дөрвөн хороонд тоглоомын талбай тохижууллаа


2022-08-18 15:41:14

Баянгол дүүргийн 2, 4, 8, 9 дүгээр хороонд 2021-2022 оны Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбайн тохижилтын ажил хийхээр төлөвлөж, гүйцэтгэгчээр нь “Жавхлант Хүслэн” ХХК шалгарсан. Тохижилтын ажлын хүрээнд дээрх хороодод хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, ногоон байгууламж, иргэдийн амрах талбайн сандал, сүүдрэвч, явган зам, зэргийг шинэчлэн, засварлаж, тохижилтын ажлыг хийж дуусгалаа.

Үүнд:

  • 2-р хороо, 58 дугаар байрны тоглоомын талбайн засвар, шинэчлэл
  • 4-р хороо, 3, 4 дүгээр байрны дунд тоглоомын талбай
  •  8-р хороо, 54 дүгээр сургуулийн хойд талын тохижилт
  •  9-р хороо, 133 дугаар сургуулийн зүүн талын тохижилтыг хийж дуусгаад байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү