Нэг настай хүү модон жорлонд унаж амиа алджээ


2023-05-23 18:58:56

Бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Бага насны хүүхэд модон жорлонд унасан" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух нэг настай, эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад модон жорлонд унаж нас барсан байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү