Сүнстэй айлаас хийсэн анхны сурвалжлага


2016-05-21 14:28:06 0 5503

 

Нэгэн найзынхаа тусламжтайгаар сүнстэй гэгдэх хамаатны айлд очихоор болсон юм. Найзынхаа ярианд итгэхгүй, гуйж шалсаар байгаад очиж гэрийн эзнээс нь нэр, гэрийн хаягыг нь нууцалж бичнэ гэсэн амлалт өгч байж энэхүү сурвалжлагыг авлаа. Цаашид ийм айлалбан байгууллага гээд сүнстэй гэгдэх газруудаар явж сурвалжлага авч хүргэжбайх болно. Энэхүү айлд зураг дарж, бичлэг хийхийг хүссэн боловч гэрийн эзэнзөвшөөрөөгүй юм.Ингээд сурвалжлагаа үг үсэг нэмэлгүйгээр хүргье.

...Миниймэдрэмж...Хашааных нь хаалгаар оронгуут 50 орчим насны ах өөдөөс тосож гарчирлээ.Дуу муутай, өндөр туранхай ахтай мэндлээд байшинд нь ороход нэг л жийрхэмнуруугаар хүйт оргиж байсан юм. Магадгүй миний санаа дагасан мэдрэмж байж болохюм. Ам бүл 4. Бага охин нь ээжийнхээ дүүгийнд амьдарч байгаа гэдгийг яриандундаас нь л мэдлээ. Намайг ороход том охин нь хичээлээ хийгээд сууж байв.Бүгдуйтгартай, цаанаа л нэг дүнсгэр царайтай, үг дуу цөөтэй хүмүүс харагдлаа.Гэвчяриа эхлэхэд эсрэгээрээ байсан юм. Зав багатай явж байсан болохоор шууд яриагаа эхэлсэн юм.

Гэрийн эзэн С-тэй ярилцав:

-Танай гэрт сүнс мэдрэгддэг бас бус зүйлүүд болж байсан тухай сонслоо. Та надад ярьж өгөөч?

...МанайхАрхангай аймгаас нүүж ирээд удаагүй байгаа. Мөнгө төгрөгний боломж муу байсанболохоор мөнгөндөө тааруулж энэ хуучин муу байшинтай хашааг авсан юм. Эхэндээ чюу ч мэдэгдэхгүй л байсан. Гэтэл том охин Ж маань нэг шөнө унтаж байснаа орилжбосч ирээд “ Аав...тэнд нэг хүн намайг хараад зогсоод байна” гэхээр нь бисандарч босоод гэрлээ асаатал юу ч байгаагүй. Тэгтэл охин маань “Таныг гэрэласаангуут алга болчихлоо” гээд бүр салгалж чичрээд тайвширч өгөхгүй нэг л сонинболчихсон байсан. Эхнэр бид 2 халуун цай уулгаж, хэсэг тайвшруулаад “ тийм зүйлбайдаггүй юм. Миний охин хар дарж зүүдэлсэн байх. Ийм юманд итгэх хэрэггүй” гэжнэлээн ятгалаа. Үнэндээ би ч ийм зүйлд итгэдэггүй байсан. Гэхдээ одоо бол айдагболсон.

-Тэгэхээр та бас харж мэдэрсэн гэж ойлгож болох уу?

...Тиймээ. Охинмаань бараг хэдэн хоног дараалан халуурч байснаа гэнэт л нэг өдөр зүгээрболчихсон. Эмчид үзүүлэхээр ханиад хүрж байна гэхээс өөр юм хэлээгүй. Тэр үедэээхнэр бид хоёр ч ханиад хүрсэн байх гэж бодоод тэгсгээд тоогоогүй өнгөрсөн.Гэтэл удалгүй бас нэг шөнө унтаж байтал гэрт хоёр хүн хоорондоо яриад байх шигсонсогдож, би сэрээд хэвтсэн чигээрээ чагнасан юм. Том охин маань нэг хийхоосон зүйлтэй, эсвэл өөрөө өөртэйгөө шулганан ярьж байсан. Охиноо арайгалзуурчаагүй байгаа л гэж бодож байлаа. Яриа нь тод сонсогдохгүй, амандаабувтнаад байсан. Би тэр үед уур хүрч босоод гэрлээ асаатал охин зүв зүгээрунтаж байсан. Зүүдэндээ л ярьж зүүдэлж дээ гэж бодоод бас тоолгүй өнгөрсөн.

-Та өөрийнхөөхарж мэдэрсэн зүйлийн талаар ярьж өгөөч? Энэ байшинд сүнс хоргодсон гэж бодож байна уу?

...Зөвхөн байшин биш. Энэ хашаа тэр чигээрээ сүнстэй. Миний харсан зүйл намайг бараг шокондоруулсан гэхэд болно. Энэ 2 долоо хоног орчмын өмнө болсон. Шөнө бие засахааргараад жорлонд сууж байлаа. Харанхуй болохоор хаалгаа нээлттэй орхиод суужбайтал байшингийн энэ баруун өнцгөөс нэг хар зүйл цухалзаж байснаа нэг юмчирээд цонхны урдуур өнгөрөхөд нь л би хүн гэдгийг хальтхан харсан юм. Гэртманай гурав унтаж байсан. Би гэрлээ асаалттай орхисон байсан болохоор тэрхүнийг цонхны урдуур өнгөрөхөд нь гайхаад ямар хүн манай хашаанд яваад байдаг билээгэж их гайхсан. Тэгээд хараад байсан чинь шуудайтай нэлээн том юм чирээд байхшиг харагдсан. Өнөөх юмаа чирээд үүдний амбаарыг онгойлгоод орчихсон. Би яарчсандран гэр лүүгээ бараг гүйхээрээ орсон. Гэтэл гэрт манай гурваас өөр хэн чбайгаагүй. Би хөшсөн юм шиг л болж хамаг бие маань чичирч байсан ч эхнэрхүүхдүүдээ сэрээж айлгахыг хүсээгүй. Эхнэрийнхэ өвөрт ороод унтах гэтэл эхнэр маань: Гал тогоонд түрүүнээс хойш юугаа пижигнүүлээд ухаад хайгаад байса нюм...гэж зэмлэх маягтай хэлэхээр нь улам хөшиж орхисон.

-Үнэхээр аймаар юм аа. Дахиж та ямар нэгэн юм харсан уу? Магадгүй бүр ойрхоноос?

...Харалгүй яахав. Тэрнээс хойш удаагүй бас нэг шөнө эхнэр маань намайг нудраад болдоггүй.Би нойроо харамлаад арай гэж сэртэл: Гал тогоонд юм түчигнээд хүн яваад байна гэхээрнь гэрлээ асаалгүй хартал үнэхээр нэг бүрсийсэн хар хувцастай хүн холхиод яваадбайсан. Эхнэр маань бүр айчихсан, хамаг хүйтэн хөлс нь цувчихсан байсан. Бидотроо маш их айж байсан боловч эхнэрээ тайвшруулахыг хичээж босоод шууд гэрлээасаасан. Гэтэл дөнгөж саяхан эхнэр бид хоёрын харж байсан хүн алга болчихсон.Нүдэндээ ч итгээгүй.

-Эхнэрээс чинь яриа авья. Таныг ингэж ярихаар би хүртэл эвгүйцэх шиг болж байна...гэж хэлээд би эхнэрийнх нь сууж байсан орон дээр очиж ярилцаж эхэллээ...

-Энэ зүйлийг та чгэсэн харсан юм байна. Танд өөр зүйл мэдрэгдэж байсан уу? Эсвэл харсанзүйлийнхээ талаар яриач?

...Нөхөр маань ажил ихтэй үедээ заримдаа шөнө ирдэг юм.Нөхрийгөө байхгүйд их айдаг учраас багаохиноо өвөртлөөд унтдаг юм л даа. Гэтэл охин маань намайг шөнө сэрээгээд” аавирчихлээ” гэхээр нь сэрээд хартал хүн харагдаагүй. Уг нь гал тогооны гэрлээасаалттай орхисон юм. Гэтэл гэрэл унтарчихсан байхаар нь охиноосоо: Чи гэрэлунтраасан юм уу? Гэсэн чинь үгүй гэхэд нь их л гайхлаа. Тэгээд босч гэрлээасаагаад охиноосоо: Аав чинь ирээгүй л байна шүү дээ. Юу яриад байгаа юм гэсэнчинь: Сая яах аргагүй аав орж ирэх шиг л болсон. Тэгээд гал тогоогоор яваад баснаашаа орж ирчихээд буцаад гараад явчихсан шдээ...гээд над руу гайхсан царайтайхараад байсан. Тэгэхэд л би яалт ч гүй энэ байшин сүнстэй юм байна гэж бодсон.Бас нөхрийгөө иртэл айгаад унтаж чадаагүй.Бас нэг шөнө 00 орох гээд дээлнөмрөөд гарсан чинь хаалга нь онгойхгүй, цаашаа түлхэхээр бага зэрэг завсаргараад цаана нь нэг хүн налж зогсчоод байгаа юм шиг санагдсан. Тэгээд энэ харанхуй шөнө ямар юм нь хаалгадарж зогсдог байнаа, арай согтуу юм хашаанд орж ирчээд хаалга дараад тасраадуначдын биш биз гээд хүчтэйхэн түлхсэн чинь жоохон завсар гарсан. Тэгээд дахиадтүлхэх гэтэл хаалганы завсараар тас хар сүүмийсэн царайтай хүн нүдээ тулгаадхарахаар нь гэнэт айгаад буцаж гүйж ороод нөхрөө сэрээсэн. Нөхөр шалгаж үзээд юуч алга гэсээр ирсэн.

-Нөхөр чинь бол эрэгтэй хүн болохоор нэг их лам хард үзүүлж харуулж явдаггүй байх. Харин та лам хараар явж үзүүлж харуулж засал хийлгэе гэж бодоогүй юм уу?

....Явалгүй яахав. Харин ч нөхөр маань эхэлж ламд үзүүлэх шийдвэр гаргасан. Бид хоёрохидуудаа айлгаад яахав гэж ярилцаад нэг өдөр хоёр охиноо дүүгийнх рүүгээявуулаад Яармагт байдаг их мундаг гэж хүмүүс яриад байдаг эмэгтэй ламаар засалхийлгэхээр гэртээ авчирсан юм. Эхэндээ тэр ламд зүгээр засал хийлгэнэ гэж хэлжавчирсан. Ямар ч сайн лам, үзмэрч хүмүүс энэ тухай мэдвэл ирэхгүй байх гэжбодсон л доо. Тэгээд ирээд ном уншиж дуусаных нь дараа болсон юмныхаа талаархэлтэл хэдэн ном нэмж уншиж өгөөд эрхээрээ адис өгч нөхөр бид хоёрыг айжболохгүй, байнга арц хүж уугуул гэж хэлээд явсан. Одоо зүгээр гэхээс өөр юу ч хэлээгүй.Гэтэл ерөөсөө дээрдээгүй харин ч дордсон. Шөнө болгон юм түчигнэж, эсвэл цонхныөмнүүр хүн явж өнгөрөх нь энүүхэнд болсон. Сүүлдээ нөхөр бид хоёр бөө дээрхүртэл очиж үзүүлээд гэртээ залж хөөлгөх гэж үзсэн.

-Бөө нар уг ньсүнс дардаггүй, хөөж чаддаггүй бөө, удган гэж байдаггүй л гэж ярьдаг юм билээ?Тэр бөө хөөж чадаагүй юм уу?

...Гэрт ирээд бүххаалга цонх онгойлгоод хэнгэрэгээ дэлдээд байсан. Бас бид хоёрыг чанга чимээ гаргагээд түмпэн савны таг бариулаад нүдүүлсэн. Нэлээн удаан тэгж хэнгэрэгээ дэлдээдөвс шиг зүйл гаргаж ирээд уугиулж байсан. Энэ газар муу сүнс шүглэсэн газарбайна. Гэхдээ би хөөчихсөн. Одоо зүгээр гэж хэлээд явсан боловч энэ зүйлүүдодоо болтол болсоор л байгаа. Бага охиноо халуурч өвчин ороогоод байхаар нь дүүгийндээ байлгаж байгаа юм.

-Танайх энэ хашаа байшингаа авсан үнээрээ зараад эндээс нүүж болохгүй байгаа юм уу? Хэн нэгэндчинь ямар нэг муу юм болж мэднэ шүү дээ.?

...Энэ хашаабайшинг аваад хагас жил ч болоогүй. Тэгээд ч зарсан ч бүх юмнаасаа хол, захадбайрладаг болохоор авах хүн олдохгүй л байх. Тэгээд ч зарлаа гэхэд хямдханзарагдах болохоор эргээд хашаа байшин авч чадахгүй. Хэдэн малаа зарсанмөнгөөрөө авсан юм. Гэхдээ ямар ч байсан нүүх талаар ярилцаж байна.

-Энэ хашааг авсантэр айлтайгаа холбоотой байдаг уу? Тэдэнд энэ тухай хэлж үзсэн үү? Магадгүйэсвэл тэд нар та нарт ямар нэг юм хэлээгүй юу?

...Зар харж авсан болохоор хуучин эзнийх нь утсыг л мэддэг. Тэгээд нөхөртэйгөө нэг өдөр утсаар ньярьж байгаад уулзаад хэлсэн боловч бид хоёрыг халгаагаагүй. Манайх амьдрахадзүгээр л байсан. Битгий галзуу солиотой юм яриад бай...гээд бид хоёртой галзуухүнтэй харьцаж байгаа юм шиг л харьцсан. Тэрнээс хойш дахиж холбоо бариагүй. Нэгэнт өөр хашаа байшин авах чадалгүй, мөнгөгүй чадалгүй болохоор энэ хашаагаасайн лам хараар засал хийлгээд амьдарч болох байх гэж бодсон. Сүүлийн үед бүрихээр мэдрэгдэх болсон.

-Том охинтой чинь ярилцаж болох уу? Гээд гэрийн эзэгтэйгээс зөвшөөрөл авч хичээлээ хийгээд сууж байсан оюутан охиныг дэргэдээ суулгалаа. Том охин нь царайнаасаа л нададярихаасаа айж байгаа мэт мэдрэмж төрж байсныг нуух юун.

Чамайг анх шөнө босч ирээд тэр зүйлийг харсан гэж сонслоо. Яг харсан зүйлүүдийнхээ талаардүрсэлж хэлж өгөөч?

...Тэр шөнө үнэхээр аймаар байсан. Пийшингийн тэндээс нэг өндөр малгайтай хүн намайг цоо ширтээдхараад зогсоод байсан. Унтаж байхад хажуугаар хүн яваад байгаа юм шиг санагдаадсэрсэн. Тэгтэл тэнд хүн зогсож байсан. (Ханан пийшингээр тусгаарлагдсан байшин. Гал тогооны тийшээ заав) Босох гэхээр өөдөөс гүйгээд ирэх юм шигсанагдаад хөдөлж ч чадаагүй. Арай гэж л аавыг орилж дуудаж сэрээсэн...гэжярихдаа охин үнэхээр айсан нь мэдэгдэж байлаа. Мөн ээж аав хоёроо бодвол их дуумуутай, үг цөөтэй санагдсан.

-Дараа нь дахиж харсан уу? Өөр ямар нэгэн зүйл болж байв уу? Тэр хүн яг ямархуу царай зүс, бие хаатай харагдсан бэ?

...Яг л хүн шиг харагдсан. Гэрэл унтраалттай харанхуй байсан болохоор харанхуйд зогсож байгаахүн шиг хирнээ их аймаар харагдаж байсан.Дараа нь хичээлээ тараад гэртээ иртэлдүү байгаагүй. Ээжийн ажил дээр оччихдог болохоор тэгсэн л юм байх гээдтоогоогүй. Тэгээд хоолоо хийх гээд махаа гаргачихаад зурагт үзээд сууж байсанчинь хаалга онгойх шиг болсон. Ээж дүү хоёрын нэг нь ирж байгаан байх гээдэргээд харсан чинь хүн байгаагүй. Тэгээд айгаад шууд хувцасаа өмсөөд ээжийнажил руу гүйгээд оччихсон.

-Гэртээ ганцаараа байлтгүй хэцүү юм байна. Тэрнээс хойш ганцаараа байхаа больсон байх?

...Тиймээ дүүхүртэл айгаад хичээлээ тараад ээжийн ажил дээр оччихдог. Би бас ээж дээр очоодоройд хамтдаа ирдэг болцгоосон. Ер нь шөнө гэлтгүй өдөр ч гэсэн байшингийнгадна дотор янз бүрийн түчигнэх чимээ цочтол гардаг.

Охин нь энэ тухайярихаас жийрхэж байгаа бололтой бараг ярьсангүй. Ингээд яриагаа өндөрлүүлсэнюм. Миний зүгээс: Сайн сүнс, чөтгөр хөөдөг хүмүүс байдаг гэж их сонсож байсан.Та хэд удаан ийм байдалтай байж болохгүй байх. Ямар ч байсан муу нөлөөтэйболохоор яаж ийгээд эндээсээ нүүхийг бодоорой...гэж хэлэхээс өөр юм хэлжчадсангүй. Гараар ярилцлагаа бичиж байсан болохоор удаан үргэлжилсэн юм. Нэгмэдэхнээ л орой болчихсон гадаа харанхуй байсан. Найзтайгаа тэднийхээс гарахдаабие эвгүйцэж байлаа. Гэрийн эзэн гаргаж өгөхөд хаа нэгтээгээс хүн хараад байгаач юм шиг мэдрэмж төрж байв. Ямар ч байсан бүхэл бүтэн гэр бүл надад ингэж ярихад итгэхгүй байхын арга байсангүй.

Уншигч та бүхэнд сонирхуулах үүднээс энэхүү айлд очиж ярилцлага авсан юм.

Evil"Аймшигт яриа, өгүүллэг, зохиол, болсон явдал хуудсаас авав

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү