Л.Мөнхтүшиг: Гадаадаас нэн яаралтай буцах хүсэлтэй 2154 иргэн байна


2020-12-04 11:45:53

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2020.11 сарын нислэгүүдийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ийн шийдвэрээр цуцалсан. Энэ даруйд Гадаад харилцааны яам эдгээр улсад байгаа иргэд, тэр дундаа тийз нь баталгаажсан байсан иргэд санхүүгийн хүндрэлд орох, орон байргүй болох зэрэг хүндрэл мэр, сэр гарсан учраас Элчин сайдын яамдад хандан чиглэл өгсөн.

Өнөөдрийн байдлаар 17 улсад 100 иргэнийм хүндрэлтэй нөхцөл байдалд орсон мэдээллийг авсан.

Өнгөрөгч 4 сараас эхлэн гадаадад гацсан монголчууддаа туслалцаа дэмжлэг үзүүлэх, тэр дундаа санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд гадаадаас 544 монгол иргэнд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, эх оронд нь авчирсан.

Энэ иргэдийг эх оронд нь авчирахад донор улсын байгууллагууд, гадаад улсын Засгийн газар гээд нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулсан.

Өнөөдрийн байдлаар нэн яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо 2154 болоод байна. Бүсчилбэл

  • Европын бүсээс 647
  • Азиас 1113
  • Австрали 95
  • Африкт 4 
  • Америкт 295 иргэн байна.

Дотоодын халдвар болон тэдгээрийн хавьтлуудыг тусгаарлах байранд байрлуулж байгаа энэ нөөц бололцоотойгоо уялдуулан ойрын хугацаанд 2-3 нислэг хийх боломжийг судалж байна. Тийз нь баталгаажсан байсан иргэд тэргүүн ээлжинд үйлдэгдэх нислэгт хамрагдана.

Өнгөрсөн хугацаанд нийт 107 удаагийн нислэг үйлдсэн. 27.186 иргэнийг эх орондоо ирсэн. 11 сард яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом буурсан байсан боловч нислэг тодорхойгүй хугацаагаар хойшилсонтой холбоотойгоор ирэх иргэдийн тоо өссөн.

Санхүүгийн хүндрэлд орсон 17 улсад байгаа 100 иргэн бий. Эдгээр хүнийг олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран мэдээлэл солилцон зарим иргэний зардлыг бүрэн гаргана. Ингэж гаргахдаа санхүүгийн шарадлага, зарим нотолгоог нь авч байгаа. Эмзэг байдлын дүгнэлтийг хийж байгаа. Зарим иргэдийн тийз болон тусгаарлалтын төлбөрийг гаргах байдлаар туслалцаа үзүүлнэ " гэлээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү