Х.Баясгалан: Портер, маяти, приүс, туулах чадвар бүхий автомашинуудыг худалдан авсан


2021-01-22 11:01:11
 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зах зээлийн ханшаас дээгүүр үнээр автомашин худалдан авсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдсан. Бид энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж байна гэх шүүмжлэл байна. Төсөв хэтрүүлж автомашины худалдан авалт хийсэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?

- ШШГЕГ-ын харьяа анги, байгууллага, аймаг нийслэл, орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, Улсын төсөвт үйлдвэрийн газар, ар тал, аж ахуйн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тодорхой хэмжээний бараа материал, түүхий эд, техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, машин механизмын худалдан авах ажиллагаа байнга явагддаг.

Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргуулахад төдийлөн хангалттай эх үүсвэр байдаггүй учраас байгууллага өөрийн дотоод нөөц бололцоогоороо  зохих хууль тогтоомж, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөл шийдвэрийн дагуу байгууллагын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан албан хэрэгцээнд тавигдах шаардлага хангасан портер, маяти, приүс, туулах чадвар бүхий автомашинуудыг худалдан авсан. Энэ үйл ажиллагаа ил тод, нээлттэй тендер шалгаруулалтаар явагдсан. Холбогдох мэдээллүүдийг байгууллагын шилэн данснаас харах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү