Л.Мөнхбаясгалан: Х.Тэмүүжинг "цензургүй яриа"-нд уриад хакердуулав


2016-06-25 20:25:15 2 3500

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг халз ярилцлагад урьсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Х.Тэмүүжин гишүүнийг өөрийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ урьжээ. Харин үүнийхээ дараа цахим хуудсаа хакердуулсан байна. Ингээд өөрийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа-Цензургүй сурвалжилга” нэвтрүүлгийн цахим хуудаснаа энэ тухайгаа бичжээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үнэнийг хэлж өчигдөр түүнийг "Цензургүй яриа" нэвтрүүлэгтээ урьж 10 асуултыг олны өмнө асуусан билээ. Гэтэл миний 105 мянга гаруй дагагчтай ФБ хаягийг хакердлаа. Харин түүнд хандаж хэлэх үг надад байна. "Х.Тэмүүжин гишүүн ээ, ФБ хаягийг минь устгаад яах вэ дээ. Намайг устгаагүй цагт би шударга хатуу асуултаа асуусаар л байх болно. Таны УИХ-ын гишүүн түр, харин миний сэтгүүлч бүр юм шүү. Х.Тэмүүжин та хэзээ ч Чингис болохгүй гэсэн гурван жилийн өмнөх миний үгийг санаж яваа юу..."
Найзуудаа харин миний энэ 10 асуултыг энэ тэнд хуулж авах юм уу шэйрлэж түүнд хүргэж өгөөрэй. Үнэн үг өргөс мэт өөрт нь харагдаж л байг.
 
Х.ТЭМҮҮЖИН ТАНЫГ ЦЕНЗУРГҮЙ ЯРИАНД УРЬЖ БАЙНА
Эрхэм гишүүн Х.Тэмүүжинг нэвтрүүлэгтээ урьж дараах асуултуудыг асууя. Бүх асуулт цагаан цаасан дээр хараар эрх зүйн баримттай бөгөөд зарим нь бичлэгээр буй. Урих болсон шалтгаан нь та миний хийсэн нэвтрүүлгүүдийг тэндээс захиалгатай, эндээс захиалгатай гэж олон удаа ярилаа. Би ч таныг нэвтрүүлэгтээ олон урилаа. Харин сонгогч түмэн үнэнийг сонсох цаг болсон гэж бодож байна. Ингээд танаас асуух асуултаасаа 10-ыг энд багцалж байна.
1. Та яагаад Төрийн албан хаагчдын эмнэлгийг Прокурорын газар болгоно гэж өөрчлөхдөө доор подвальд нь шорон байгуулсан юм бэ. Бидний үеийн залуус хуримын цагаан өргөө барьдаггүй юм гэхэд тань шиг залхаан цээрлүүлэх газрын тоог нэмж явсангүй?
2. Та яагаад хүүхдээ гадаадад сургахын тулд хууль бусаар баян хүнд үрчлүүлсэн юм бэ. Энэ талаар шүүхийн шийдвэр нь одоо надад баримттайгаа байна. Та хариулах уу?
3. Та яагаад шүүхийг самарч (тойргийн шүүх болгон хуваарилж )ард олны давж заадлах эрхэнд халдсан юм бэ?
4. Та яагаад цагдаагийн формыг загасчны хувцас шиг юмаар сольсон юм бэ. Үүнээс танд ашиг унасан уу?
3. ЦЕГ-ын дарга Билэгт хөрөнгөлөг хурандаа нарыг ажлаас халж шалгаж байхад та өөөрийнхөө найзыг яагаад албан тушаалд томилсон юм бэ?
4. Цагдаад 30 жил ажилласан хүн хурандаа цол арайхийж авдаг бол таны хийсэн шинэчлэлээр даргадаа сайн долигонодог хүн хоёрхон жилийн дотор албан тушаалаараа хурандаа болох боломжийг нээж өгсөн. Яагаад?
5. Таны хуулийн шинэчлэл гэдэг нэртэй зүйлийг завхрал боллоо гэж таны багш Монголын урдаа барьдаг хуульчдын нэг академич С.Нарангэрэл тэргүүтэй хуульчид эсэргүүцсэн. Та тэднийг үл тоож элдвээр хараасан. Бүгд хэвлэлийн шарласан хуудаснаа баримт болон үлджээ. Яагаад?
6. Танд эрдэм заасан С.Нарангэрэл хуульч таны тухай “Ийм шавь төрүүлсэндээ ичиж байна” гэсэн. Хариуд нь та багшаа доромжилсон, яагаад?
7. Садар самуун явдалтай хар тамхины хэрэгт орооцолдсон бүлэг охидтой та шалгуулсан. Цагдаагийнхан нууцын зэрэглэлтэй баримтуудыг УИХ-ын байнгын хороон дээр танилцуулаад нам чинь таныг огцруулах шийдвэр гаргаж байсан. Гэтэл таныг огцруулах өргөдөл өгсөн Баасанхүү гишүүнийг Энхбаяр гэнэт болиулсан. (Үүнээс болж Баасанхүү гишүүн оймсонд хавчуулагдсан гэдэг нэр хүртэл авсан)Тохироо нь Энхбаярыг Өршөөлийн хуульд хамруулах байсан, тийм үү?
9. Таны энэ хууль дээр Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ?
10. 3,2 тэрбумын үнэтэй MRI аппаратыг эвдсэн. Та өөрөө эвдээгүй ч таны алдаатай шийдвэрээс үүдсэн алдаа болсон. Би нөхдийнхөө хамт ХСҮТ томографи авахуулах гэж 1,5 тэрбумыг 60-80 хүнтэй нийгмийн зүтгэлтнүүдийг уриалан лобби бүлэг байгуулан байж шийдүүлж байсан болохоороо тэр аппарат ард түмэнд ямар их хэрэгцээтэй байсныг сайн мэднэ. Тэр аппаратыг ХСҮТ-д өгсөн бол татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх байсан тийм үү?
 
Өө, тийм нөгөө Сарангэрэл охин шоронгоос гарч ирээд над дээр ирж уучлал гуйж үнэнийг ярьсан нь ч буй. Мэдээж сонгууль болж байгаа учир таныг хаанаас хэн гүтгэн доромжилж буй талаар чинь ч нээлттэй яриулж, мөрийн хөтөлбөрөөс чинь олон түмэнд сурталчилж өгье. Таныг нэвтрүүлгийг урилгыг хүлээн авна гэдэгт итгэж байна. ФБ найзуудаа түүнд очтол шэйрлээд өгөөрэй. Та бүхэн ч гэсэн хариу хүсч байгаа биз дээ.
 
 
Хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

m 2016-06-26 23:39:55-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.9.42.2
Хүн ганцхан үйлдэл, ганцхан үгээрээ танигддаг. Тэмүүжин мэтийн "хогын" залуучууд юу ч хийхээс буцахгүй. Нарангэрэл өмгөөлөгчийн хэлсэн шиг Монголын боловсролын систед хүн байх асуудал орхигдож байгаагийн тод илрэл. Та бүхэн Америк эсвэл тэргүүлэгч хөгжилтэй орнуудын их, дээд сургууль юуг хамгийн их шалгадаг, үнэлдэгийг мэднэ биз дээ. Тийм нөхцөлд чи юу хийх вэ, эсвэл ийм асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт маш их байдаг. Тухайн хүний зөв үзэл бодол хамгийн чухал байдаг. Харин Монголд.... ийм хүний үнэргүй хүмүүс дээшээ гардаг нь их харамсалтай.
Зочин 2016-06-25 21:25:17-д бичсэн холбогдсон IP хаяг: 203.91.115.36
Баттулга 17 чингэлэг спиртийн хэргээс хойш цагдаагийн удирдлагуудыг гартаа атгаж байвал ямар ч гэмт хэрэг үйлдэж болдог юм байна гэж мэдрээд үе үеийн цагдаагийн удирдлагуудыг өөрийн хүнээр тавихыг хичээж ирсэн энэ байдлыг таслан зогсоосон хүн бол Тэмүүжин гишүүн зарим нэг зүйл дээр түргэдсэн асуудал байгаа ч бид энэ зүгт явах л ёстой шинэчлэл хийхгүй энэ бүхнийг хэвээр нь байлгах сонирхол зарим нэг хүмүүст байгаа тэр нь хэн бэ? яагаад вэ?