ЖДҮ-чин гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хуульчид Цэцэд ханджээ


2018-12-06 10:10:38

 О.Алтангэрэл тэргүүтэй хуульчид ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.  Хуульд зааснаар Цэц  ажлын 50 хоногт багтаан асуудлыг хянан хэлэлцдэг юм байна. Шаардлагатай гэвэл дахин 30 хоног сунгах эрхтэй аж. Иймээс дээрх сангаас зээл авсан гишүүдийг эгүүлэх татах эсэх шийдвэр ирэх оны хоёрдугаар сард гарах магадлалтай гэж хуульчид АТГ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Хэлэлцүүлгийн халуун сэдвийн нэг нь   Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг эгүүлэн татах боломжтой эсэх асуудлаар байсан юм. 

 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү