Нийт нутгаар хүйтний эрч чангарна


2018-12-06 10:21:06

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд ойрын хоёр хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чанга байхыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38, бусад хэсгээр 30-32, өдөртөө 23-25 хэмийн хүйтэн байх нь. Харин баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42, өдөртөө 27-32 хэм хүйтэн байна. Эгийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 19-24, өдөртөө 13-18, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 19-24 хэм хүйтэрнэ. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 38-43, өдөртөө 24-29, бусад нутгаар шөнөдөө 28-33, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39, өдөртөө 23-28, бусад нутгаар шөнөдөө 28-33, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна. Говийн аймгуудын нутгаар  үүлшинэ. Шөнөдөө зарим газраар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 28-33, өдөртөө 20-25, бусад нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү