АН цүнх баригчдын тоогоо нэмлээ


2018-12-06 13:20:24

Ардчилсан намын IX их хурал болж тус нам 1000 цүнх баригчаар хүрээгээ “тэлж” цус сэлбэв. Ийн хэлэх болсон шалтгаан нь намын их хуралд ирсэн хүн бүр хар өнгийн цүнхтэй буцсан юм. Цүнхэнд ил харагдаж байгаагаар үзэг, дэвтэр, сонин байх. Харин үзэгдэхгүй байгаа зүйл нь цүнх баригч гэсэн албан тушаал. Анхлан намын хуралд суусан төлөөлөгчдийг харвал өнөөх цүнхийг элгэндээ тэврэх аж. Архагууд нь харин баруун, зүүн гартаа ээлжлэн савчиж байгаагаас харахад хэдийнэ цүнх бариад сурсан гэлтэй. Энэ байдлыг ажигласан нэгэн “Эхлээд цүнх баригчийн ажлаа сайн хийж сур гэж байгаан байх даа...” хэмээн бор шувуу нисгэн шивэр авир гэж байв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү