Нийслэлийн зарим хэсэгт агаарын бохирдол хүний эрүүл мэндэд онц ноцтой хэмжээнд хүрчээ


2018-12-07 10:28:25 0

Нийслэл хотын агаарын чанарын индексийг харуулдаг agaar.mn сайтад байгаа мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 09.00 цагийн мэдээгээр МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс дунд зэргийн бохирдолтой буюу 339-ыг зааж байна. Мөн Баянхошуу орчимд 290, Монгол газар орчимд 258-ыг заажээ. Агаар бохирдуулах бодисуудын 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь Агаарын чанарын стандартаас 3.3-6.8 дахин их байна.

ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү