“Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ


2019-05-29 17:26:35

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор Засгийн газар шийдвэрлэв. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм.

НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г нь “Найрамдал” цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үлдсэн газрыг иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд өгсөөр байгаа нь цогцолборын үйл ажиллагаа доголдох, хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх үр дагавартай гэж үзлээ.

Иймээс газрын зөвшөөрлүүдийг судалж, ямар арга хэмжээ авах саналаа Засгийн газарт танилцуулах, шинээр газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, сайд С.Чинзориг нарт даалгав.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа Хүүхдийн усан спортын цогцолбор барилгын ажлыг ирэх онд дуусгаж ашиглалтад оруулах, дулааны станцыг шинэчлэх, шугам сүлжээг өргөтгөж, засварлахад шаардагдах хөрөнгийг 2020 оны төсөв тусгахаар болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү