Монгол залуусын бүтээл World Plus Токиод нээлтээ хийлээ


2019-10-04 11:13:33

Цахим ертөнц дэлхий нийтээр хөгжсөн өнөө үед манай монгол залуус ч гэсэн хөл нийлүүлэн алхаж явна. Үүний нэг тод илрэл нь “Ворлд Плас Дижитал” ХХК-ийн Ай ТИ программ зохион бүтээгч залуусын бүтээсэн World Plus (W+) аппликейшн өнөөдөр Япон улсын Токио хотноо “Империал” (Imperial) зочид буудлын их танхимд нээлтээ хийж байна.

World Plus (W+) аппликейшн нь одоогийн байдлаар монгол, англи, япон, хятад, малайз, индонез гэсэн 6 хэл дээр гарч байгаа бөгөөд олон улсын шилдэг сэтгүүл болох Vogue, GQ, Men’s Health, BBC Earth, Top Gear гэх мэт дэлхийд алдартай 78 сэтгүүл нэгдээд байна.

Цаашдаа дэлхийн сэтгүүлүүдийг нэг дор багтааж, зуу зуун сая хэрэглэгчтэй болно гэсэн өндөр амбиц, том хүсэл мөрөөдөлтэй залуусын дижитал платформ юм. Тус W+ аппликейшнийг нь дэлхий нийтийн энэ салбарынхны анхааралд нэгэнтээ өртөж, түүгээр ч зогсохгүй цаашид дэвжиж хөгжих ирээдүйтэй платформын дунд дээгүүрт тооцогдож байгаа юм.

World Plus (W+) аппликейшныг гар утас, ай пад, таблет зэрэг хүн бүрийн гарын доорх төхөөрөмжөөр ашиглаж болдгоороо давуу талтай. Хамгийн орчин цагийн дижитал сэтгүүлийн стандарт, чанарын шаардлагыг хангасан, татах хурд, өнгө, дүрс, дуу авиа мөн хамгаалалтын системээрээ гайхагдаж байна.

Та гар утсандаа World Plus (W+)-ыг татаж авснаар дэлхийн тэргүүлэх сэтгүүлүүдийг уншиж, үзэж, бас сонсож болох таатай боломж бүрдлээ. Та цаг хугацаа алдалгүйгээр, эдийн засгийн өндөр зардалгүйгээр мөн хил хязгаарыг гачлангүйгээр хүссэн үедээ, хүссэн орныхоо, хүссэн сэтгүүлийг уншина гэдэг юутай таатай.

Энэ боломжийг бүү алдаарай. Та World Plus (W+)-ыг татаад авахад л болно. Юм гэдэг ийм энгийн.

World Plus (W+)ыг  Татах линкүүд:

Хэрвээ та андройд системийн төхөөрмжтэй бол доорх линкээр

https://play.google.com/store/apps/details?id=com.wplus

Хэрвээ та IOS системийн төхөөрөмжтэй бол доорх линкээр тататж хэрэглээрэй.

https://apps.apple.com/us/app/world-plus/id1420368456

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү