Д.Нямхүү: 1248 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй


2020-10-09 11:07:30

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.10.7-8-н буюу сүүлийн 2 хоногт  ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1248 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь сөрөг буюу коронавирус илрээгүй.

Бусад шинжилгээний хувьд

  • 2020.10.07-нд ирсэн 213 энхийг сахиулагч
  • 2020.09.19-нд Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 246 хүний давтан
  • 2020.09.24-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан
  • 2020.09.24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 205 хүн
  • 2020.09.16-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 хүн
  • 2020.09.13-15-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан
  • Сайн дураараа 9 хүн
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан
  • Үүрэг гүйцэтгэсэн 26 эмч, ажилтан
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 41 сорьц
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 70 хүн
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 6 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 50 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 315 боллоо. Үүнээс 308 эдгэрсэн. Бүх ажиглалтад танадалт дууссан 295 хүн байна. Гэрийн ажиглалтад 3 хүн байна. Сувилалд 10 хүн байна. 

ХӨСҮТ-д 7 хүн эмчлүүлж байна. Тэдний  6 хүний биеийн байдал хөнгөн, 1 нь хүндэвтэр байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү