Б.Ууганбаяр: Татан авалтын 56 хувийг санхүүгийн хүндрэл болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна


2020-10-14 11:29:14

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар УОК-ийн шуурхай штаб, Гадаад харилцааны Консулын газар холбогдох төр захиргааны байгууллага хамтран 81 улс руу 90 удаагийн тусгай захиалгат  нислэгийг үйлдсэн байна.

  • Нислэгээр 18.009 иргэн эх орондоо иржээ.
  • Газраар буюу хилийн боомтуудаар 6.544 иргэнийг татан авсан.

Нийлбэр дүнгээрээ 24.553 иргэн эх орондоо ирсэн байна.

Тусгай нислэгүүдийг судалгаа хийж үзэхэд

  • Солонгос улс руу 23 удаа
  • Герман руу 10
  • Япон руу 9
  • АНУ руу 6
  • Турк улс руу 4
  • Австрали улс руу 5
  • ОХУ руу 6
  • Энэтхэг рүү 3
  • Казахстан улс руу 4
  • Англи улс руу 2
  • Катар улс руу 1
  • Филлипин улс руу 1
  • Хятад руу 2
  • Лаус улс руу 1
  • Өмнөд Судан улс руу 2
  • Турк руу 1
  • Хонгконг руу 3 удаагийн
  • Мөн транзит нислэгийг 6 удаа үйлджээ.

Захиалгат нислэгээр ирсэн 18.009 иргэнд дүн шинжилгээ хийхэд

  • Бага насны хүүхэдтэй 3010
  • Эрүүл мэндийн шалтгаантай 1929
  • Хөгжлийн бэрхшээлтэй 348
  • Өндөр настан 1486
  • Жирэмсэн эмэгтэй 623
  • Саатуулагдсан буюу асуудалтай байсан 87
  • Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 427
  • Санхүүгийн хүндрэл болон хүндэтгэн үзэх шалтгаантай 10.099 иргэнийг авчиржээ.

Санхүүгийн хүндрэл болон хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг нь нийт татан авалтынхаа 56 хувийг эзэлж байна.

Энэ сар гарсаар 8 удаагийн захиалгат нислэгийг хийсэн. 1560 иргэнийг татан авсан” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү