Томуугийн вакцины явц 70 гаруй хувьтай байна


2020-10-21 10:41:21

Томуугаас сэргийлэх дархлаажуулалтын аян энэ сарын 1-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт орон нутагт 77.8, нийслэлд 73.3 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал,  нийслэлийн Налайх дүүрэгт 86.9 хувьтай үргэлжилж байгаа аж. 

Томуугийн эсрэг вакцинд нийслэлд зургаан сартайгаас есөн насны хүүхдүүд, аймгийн төвд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харъяа  сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургууль дээр нь дархлаажуулалтын түр цэгүүдээр вакцинжуулж байна. Харин насанд хүрэгчдийн хувьд дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд болон архаг суурь өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү