Сэргэлэн суманд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээ хийжээ


2019-07-05 15:52:30

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн 2019 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийг хамруулан тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээг тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран хийж гүйцэтгэлээ.

Тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших хайгуулын 5 сектор, тандалтын 4 секторуудаас нийт 207 амьтан олзворлож, зэм үхдэл 23, гадны шимэгч 155 цуглуулав.

Мөн урт сүүлт зурам /Citellus undulatus/ 1, Монгол тарвага /Marmota sibirica/ 2, үлийн цагаан оготно 177, чичүүл 27 олзворлосон. Үлийн цагаан огтоны 22, чичүүлийн 1 зэм үхдэл, гулгидас 83 цуглуулсан бөгөөд Нийслэлийн Зоонозын өвчин судлалын нян судлалын лабораторид шинжилгээ хийгдэж байна.
Түүнчлэн тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний тандалт судалгаагаар тус сумын иргэдээс 100 асуумж судалгаа авсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү