Баян-Өлгийд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ


2019-08-06 13:20:08

Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т энэ сарын 5-ны өдөр буюу өчигдөр 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэж Онцгой байдлын албанд мэдээлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү